3.2 сая иргэний хувийн мэдээллийн аюулгүйн байдал хангагдаж чадахгүй байна
Уих-ын цахим бодлогын түр хороо өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ үеэр МУ-ын мэдээллийн аюулгүй байдал өнөөдөр ямар ч хамгаалалтгүй байгааг онцолсон юмаа.Учир нь 2017 онд казахстан улсад байрлах касперски лаб компани манай улсын төрийн мэдээллийн төв серверийг хакардсан болохыг МУ-ын холбогдох харилцаа холбооны газруудад дуулгажээ.Ингээд манай улс чухам ямар мэдээлэл алдсан тухай касперски лаб компаниас мэдээлэл авахыг хүссэн ч төлбөр төлөхийг шаардсан байна.Харин тухайн үед манай улс төлбөр төлж хакердуулсан мэдээллээ авахыг хүсээгүй байна.Үүнээс 3 сарын дараа касперски лаб компани МУ-ын төрийн мэдээллийн төв сервер хакердуулсан талаар дэлхийд зарласан байна. Мэдээллийн аюулгүй байдлын индексээр 2014 онд 14-т жагсдаг байсан бол Энэ мэдээлэл дэлхий дахин тарсаны дараа МУ 104-р байр орж ухарсан байна.Энэ бүхнээс үзэхэд өнөөдөр монгол төрийн 3,2 сая иргэний хувийн мэдээллийн аюулгүй байдал гэж огт байхгүйтэй адил юм байна.
Өнгөрсөн 29 жилийн хугацаанд төр 230 сая долларыг программ хангамж хувь хүний мэдээллийг цахимжуулахад зарцуулсан байдаг.Гэтэл өнөөдөр бодит байдал дээр хувь хүний мэдээллийг хакердаж авахад ямар хамгаалалтын систем нь ямар найдваргүй байгаа нь харагдаж байна.Иймээс энэ чиглэлээр ҮАБЗ-д хандана гэдгээ цахим бодлогын түр хорооны дарга онцоллоо.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ