KFC-ийн хордлогод ус болон цусан суулгатай байсан 2 ажилтан буруутай болж ‘Таван богд фүүдс’ ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгосноор дууслаа
KFC-ийн зайсан дах салбарт хийсэн шалгалтаар тус салбараас 4 ноцтой зөрчил илэрсэн байна. 94 сорьцоос авсан шинжилгээгээр KFC pizza hut-ийн хэрэглэдэг гүний ус болон ундаанаас халуунд тэсвэртэй нян илэрснээс гадна хоёр ажилтнаас нь цусан суулга өвчний нян илэрчээ. Дотоод хяналт нь сул , дамжлагын хяналтгүйгээс үүссэн энэ бүх эрсдлээс үүдэн өнөөдрийн байдлаар 247 хүн өвчилснөөс 42 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
НМХГ нийтдээ ес хоногийн хугацаанд ажиллаж, 94 төрлийн сорьцыг төв лабораторын шинжилгээнд оруулж, шинжилсэн байна. Шинжилгээгээр тус газрын хэрэглэдэг уснаас халуунд тэсвэртэй гэдэсний нян илэрснээс гадна ундаа нь шаардлага хангаагүй. “Зайсан KFC” салбарын гал тогоонд ажиллаж байсан хоёр хүнээс шигел төрлийн хоолны хордлогот халдвар илэрсэн зэрэг ноцтой 6 төрлийн зөрчил илэрчээ.
Дотоодын хяналт сул байгаагаас үүдсэн эрсдлээс болж 247 хүн өвчилсөн ч зөрчил тус бүр дээр 5 сая төгрөгийн торгууль ноогдуулахаас өөр шийтгэл байхгүй гэлээ. Харин өвчтөнүүд өөрсдөө гомдол гаргасан тохиолдолд гомдол тус бүр дээр шалгалтын ажиллагаа явуулах боломжтой гэсэн юм. Гэхдээ одоогоор шалгалтын ажиллагаа бүрэн дуусаагүй байгааг тодотголоо.
Мөн Зайсан KFC салбарын үйл ажиллагааг зогсоосон. Бусад салбарууд ажиллаж байгаа. Эдгээр салбарыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаана. Харин иргэд хордлого авсан энэ хэргийн мөрөөр тухайн салбарт торгуул ногдуулна гэлээ.
Харин тахианы ясгүй махнаас серато гэх бодис илэрсэн. Гэхдээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их биш. Түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол байдаг. Халуун боловсруулалт хийсний дараа нян нь устах ёстой. Харин энэ нь бүрэн устгагдсан эсэхийг шалгаж байна гэлээ.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ