Хаягдал ясыг боловсруулж гахай, тахианы тэжээлийн уураг, малын гаралтай тос гаргах үйлдвэр нээгдлээ.

Малын гаралтай түүхий эд, тэр дундаа хаягдал ясыг дотооддоо бүрэн ашиглаж, боловсруулан тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр нь малын гаралтай 96-100 тонн хаягдал түүхий эд боловсруулж, 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Тэгвэл “Protein” үйлдвэр нь гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангана. Ийм үйлдвэр ашиглалтад орсноор дээрх хэмжээний мөнгийг дотооддоо авч үлдэх боломж нээгдэж байна. Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ үйлдвэр шингэн болон хуурай гэсэн 2 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Хуурай төрөл нь малын тэжээлийн уургийг үйлдвэрлэнэ. Харин малын тосыг нүүрсний тос, угаалын нунтаг, саван гээд маш олон бүтээгдэхүүнд ашиглана. Нэг үгээр бол шууд байгальд хаягдаж байсан малын 2 догч түүхий эдээр мал болон хүнд хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохоор боллоо.

Үйлдвэрийн нээлтэнд оролцсон ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс ХАА, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

“Protein” үйлдвэр нь цэвэр экологийн, дээр нь Европ стандарт, Итали улсын “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулснаар дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологитой үйлдвэрлэж болж байна. “Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулсан байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн