Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх онд 420 мянгад хүргэнэ

Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудын хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ЗГ-ын тэргүүн хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллахаа онцолжээ.Энэ хүрээндээ 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгохоор төлөвлөжээ Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд засгийн газар, ажил олгогчид, үйлдвэрчнйи эвлэлийн байгууллагууд хоёр жил тутамд хуралддаг. Тэгвэл өнгөрсөн хугцааанд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх тухай гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хангалтгүй хэрэгжиж ирсэнийг үйлдвэрчний эвлэлүүд онцоллоо.Харин засгийн газраас 2018 2019 онуудад нийтдээ төрийн албан хаагчдын цалинг 16,6 хувиар, мөн эмч багш нарын цалингийн урамшууллын хувь хэмжээг нэмэгдүүлсэн зэргээ өнөөдрийн уулзалтын үеэр танилцуулсан юмаа.

Хөдөлмөр нийгмийн зөвшилцөлийн гурван талт хэлэлцээрийн 2017-2018 –ны гэрээний биелэлтийг 83,2 хувьтай гэж дүгнэсэн байна. Харин одоо 2019-2020 оны гурван талт хэлэлцээрийг тун удахгүй эхлүүлэх юм. Иймээс ч энэ чиглэлд засгийн газар бэлтгэл ажлаа эрчимжүүлж байгааг хэлсэн байна. Мөн хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчидйн зүгээс ажлын байрны хомсдолыг нэрлэж, хөдөлмөрийн хууль зөрчиж байгаа олон үйлдэлүүдийг нэрлэсэн байна. Хурлын төсгөлд засгийн газрын тэргүүний зүгээс үйлдвэрчийн эвлэлийнхэнд болон хувийн хэвшлийнхэнд хандаж, ажлын байрыг нэмэгдүүлсэн үзүүлэлтээр нь аймаг орон нутгийн удирдлагуудын ажлыг дүгнэнэ гэдгийг онцолж, цаашид засгийн газраас хувийн өмч хөрөнгийг хураахгүй, бизнес эрхлэгчдийг дэмжинэ хэмээн онцолсон байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн