78 хүн KFC-ын тахианд хордсон байж болзошгүй байна
Энэ сарын 8-ны өдрөөс КFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн 78 иргэнд хордлогын шинж илэрчээ. Улмаар ХӨСҮТ-д хандсан байна. Одоо 20 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас зарим хүмүүсийн биеийн байдал сайнгүй байгаа гэнэ.Гэтэл олон тооны хүн хордлогонд орчихоод байхад нэгээс бусад бүх салбарууд нь хэвийн ажиллаж байна.
Биднийг хордлого гарсан салбар дээр очиход түр хаасан гэдэг бичиг гаднаа хадаад дотроо ажилчид нь цэвэрлэгээ хийсэн байдалтай байлаа.Яг энэ салбарт хордлого гарсан байхад ажилчид нь бүгд ажлаа хийж байсан нь сонирхол татсан юмаа. Учир нь ажиллагсад нь өөрсдийнхөө тахиаг иддэггүй байж магадгүй.Бид зарим зүйлсийг тодруулахыг хүссэн боловч хаалгаа тайлж өгсөнгүй.Ингээд яг энэ салбараас тахиа авч идэн гэр бүлээрээ хордсон нэгэн иргэнтэй бид уулзсан.Тэрээр гэр бүлээрээ тахиа идсэний улмаас одоо нөхөр 2 хүүхэд нь халдвартад хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Олон тооны иргэд Ки Эф Сигийн тахиа идээд хордсон уу эсвэл өөр хордлого байсан уу гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төв мэргэжлийн хяналтын газар шинжилгээ хийж байгаа гэнэ.Маргааш шинжилгээний хариу гарах юм байна.Гэхдээ урьдчилсан байдлаар тахианы махнаас болж хордсон байж болзошгүй байна.
Маргааш мэргэжлийн хяналтын газар мэдээлэл хийнэ.Энэ үеэр хордлого юунаас болсон нь тодорхой болно.Урьдчилсан байдлаар тахианы маханд нитрит гэх бодисын хэмжээ их байсанаас болсон байж болзошгүй гэх таамгийг мэргэжлийн хүмүүс хийсэн гэх мэдээлэл байна.Нитрит гэх бодис нь хэмжээнээс ихдэвэл хүнийг хордлогонд оруулдаг юм байна.Уг нь монголдоо томд тооцогдох таванбогд группын охин компани болох таванбогд фүүдс компани ки эф сиг монголд оруулж ирсэн.Гэтэл 78 хүн хордчихоод одоо энэ тоо нь нэмэгдсээр байхад ямар компанийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ