Өргөө амаржих газрын нярайн шарлагын аппаратыг хулгайлсан эзэд нь тодорхой болжээ
Эрүүл мэндийн салбар 2018 онд 5 зорилт дэвшүүлж ажилласан бөгөөд зорилтоо 100 хувь биелүүлсэн гэж дүгнэлээ. Иймээс энэ онд дээрх 5 зорилтоо үргэлжлүүлэн 8 болгож ажиллахаар төлөвлөж байна. Эдгээрт эмийн чанар аюулгүй байдлыг хангах , хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх , хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх , элэгний Д вирусын эрт илрүүлэг оношлогоог даатгалд хамруулах зэргийг багтаажээ.
Түүнчлэн нийслэлийн эрүүл мэндийн газрын зүгээс энэ онд өрхийн эмнэлгийн эмч нарыг чадавхижуулах тал дээр анхаарч ажиллах төлөвлөгөөг мөн гаргажээ. Ингэхдээ эмнэлгүүдийг магадлан итгэмжлэх журмаар үйл ажиллагааг дэмжиж , эмч ажилтнуудаа чадавхижуулах юм байна.
Мөн оны өмнө өргөө амаржих газрын нярайн шарлагын аппарат болон бусад тоног төхөөрөмж алга болсон асуудал гарсан. НЭМГ-аас өгч байгаа мэдээллээр аппарат хулгайлсан эзэн нь олдсон , төлүүлэх арга хэмжээ авна гэлээ.
Түүнчлэн 2019 оныг эрүүл мэндийн салбар “инээмсэглэл –эерэг хандлага уриа дэвшүүлж ажиллахаар болсон байна. Энэ нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн хүн төвтэй тусламж үйлчилгээг нэвтрүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа гэлээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан тусламж үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж эмнэлгийн ажилтан –үйлчлүүлэгч –ар гэр гэсэн гурван талт харилцааг дээдэлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж ажиллахыг чухалчлах юм байна.