Хүүхдүүд замын хөдөлгөөний энгийн дүрмүүдийг томчуудаас сайн баримталдаг
Бага насны хүүхдүүд замын хөдөлгөөний дүрэм хэр сайн мэддэг , мэддэг дүрмээ баримталдаг эсэхийг бид сурвалжиллаа. Хүүхдүүдийн тухайд хэдийгээр энгийн дүрмүүдийг сайн мэддэг ч эцэг эх асран хамгаалагч нь улаан гэрлээр гүйдэг учраас дагаад гарчихдаг , хааяа мэддэг дүрмээ зөрчдөг тухайгаа ярьжээ.
ХҮҮХДҮҮД: ААВ , ЭЭЖ , АХ ЭГЧ НАР УЛААН ГЭРЛЭЭР ГАРАХААР ДАГААД ГАРЧИХДАГ
Хичээл тараад замын гэрэл харан , сургуулийн цагдаагийн тусламжтайгаар зам гарч байгаа хүүхдүүдийг харж зогсоход 80 орчим нь ногоон гэрэл хүлээж байгаад бусадтай хамт зам байгаа бол 20 орчим хувь нь улаан гэрлээр амь өрсөн гүйж байгаа харагдлаа.
ЕБС-ийн хичээл эхлээд долоо ч хоноогүй байхад 10 хүртлэх насны 10 орчим хүүхэд машинд мөргүүлж , шүргүүлж гэмтсэн байна. Дээрх хүүхдүүдийн 90орчим хувь нь эцэг эх , асран хамгаалагчийн буруутай үйлдлээс болжээ.Уг нь 10 хүртэлх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Гэсэн ч тэдэнд багаас нь замын хөдөлгөөнд зөв, аюулгүй оролцох дадал хэвшүүлэлгүй өөрсдөө буруу үлгэрлэснээс ийнхүү 3 хоногт бага насны 10 орчим хүүхэд гэмтжээ.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ