Менингококкийн халдварыг эцэг эхчүүд өөрсдөө хүүхэддээ халдаадаг

Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны хоёр тохиолдол бүртгэгдсэнийг голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулж ажилласны дүнд намжжээ. Гэсэн ч энэ өвчин агаар туслын замаар халддаг учраас эцэг эхчүүдийг санаа амралгүй урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагууд зөвлөж байна.

МЕНИНГОКОККИЙН ХАЛДВАР АВСАН ХҮҮХДИЙН АМЬ НАС НЭГ, ХОЁР МИНУТААР ХЭМЖИГДДЭГ.
МЕНИНГОКОККИЙН ХАЛДВАР ЦАХИЛГААН ЦОХИХ МЭТ ӨВЧИН ХУРДТАЙ ХҮНДЭРДЭГ. 

Менингококкийн халдварт өвчнийг манайхан цахилгаан менингит гэж нэрлэдэг. Яагаад гэвэл гэнэт эхэлдэг. Өөрөөр хэлбэл, цахилгаан цохих мэт өвчин хурдта хүндэрдэг. Харамсалтай нь энэхүү өвчин cap шинийн амралтын үеэр хоёр тохиолдол бүртгэгджээ. Өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эцэг эхчүүд болон эмнэлгийн байгууллага шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дээрх хоёр хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирчээ.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үндсэн арга нь ерөөсөө л насан хүрэгчдийн эрүүл мэндийн сахилга бат. Өвчнийг эцэг эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тийм учраас хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй гэж зөвлөлөө.

Менингококкийн халдвар нь арьсан дээр өвөрмөц хэлбэртэй цусан тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг байна. Neisseria meningitids гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.


ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн