Цахим орчинд монгол бичгээр бичиж, харилцах боломжтой боллоо

Цахим орчинд монгол бичгээр бичихэд кодчиллын стандартууд, фонтын ялгаатай байдал зэрэг маш олон шалтгааны улмаас бичих боломж хомс, хүндрэлтэй байдаг байжээ.Тэгвэл өнөөдрөөс эхлэн windows үйлдлийн системийн орчинд монгол бичгээр хялбар бичиж , харилцах боломжтой болсон талаар танилцууллаа.

Монгол бичгээр бичих нь кирилл фонтоор бичихээс ялгаатай байдаг. Тийм учраас энэхүү авиа зүйн, тунгаамал загварт тулгуурласан монгол бичгийн гар болон фонтод монгол бичгээр бичихэд хамгийн чухал байдаг, үгийн эх үүсвэрийг тодорхойлдог Х, Г үсгийн орох дарааллыг сонгоход илүү хялбар болгож, өмнө байсан олон хувилбар сонгогчийг нэг болгосноор ашиглахад илүү хялбар болсон талаар зохион бүтээгчид онцолж байлаа.

Монгол бичгийн цахим орчинд бичиж харилцдаг болох нийгмийн шаардлагыг монгол бичгээр бичиж харилцдаг иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч байгаагаас гадна 2025 онд монгол бичиг , крилл үсгийг зэрэгцүүлэн хэрэглэж эхлэх байгаа нь энэ  монгол бичгийн фонттой гарыг ашиглалтанд оруулах хамгийн эхний шалтгаан гэлээ.

Монгол бичгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын эхлэл болсон ажлууд хийгдэж байгаа ч бид нийтээрээ монгол бичгийн хэрэглээнд шилжихэд бэлэн үү , хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуулт урган гарч байгаа юм.

Хүссэн хүн бүр энэ монгол бичгийн гарыг үнэгүй татаж авч ашиглах боломжтой бөгөөд  тус монгол бичгийн гар нь олон улсын “Юникод” стандартад орох эсэх нь хэрэглэгчдийн таталт, санал хүсэлт, сэтгэл ханамж зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх юм байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн