Монголчууд ярилцлага: Д.Ундраа “Үжин” төвийн үүсгэн байгуулагч
Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн 80 гаруй хувь нь гэр бүлийн орчинд, ах дүү хамаатан садан, төрсөн эцэг, хойд эцэгтээ хүчирхийлүүлжээ. Ураг төрлийн харилцаанд сэв суучихна гэж энэ хэргийг нуун дарагдуулах хүсэлтэй эцэг эхчүүд байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгч, шүүхийн гадаа хүчирхийллийн хохирогч болсон охиноо загнаж байгаа ээж аавыг ч харлаа. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл бидний дунд, тэр дундаа хот хөдөө ялгаа байхгүй гарсаар, нялх балчир, цэцэг шиг охид, хөвгүүд хохирсоор.