Намрын чуулганы хугацаанд иргэдийн 316 өргөдөл шийджээ

УИХ-ын өргөдлийн байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.Тус байнгын хороонд хаягласан 800 гаруй иргэний гарын үсэгтэй 343 өргөдөл иргэдээс ирсэний 316-г шийдвэрлэж хариу өгсөн байна.Дийлэнхдээ Агаарын бохирдол,байгаль орчинтой холбоотой өргөдлүүд зонхилжээ. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд өргөдлийн байнгын хороо 4 удаа хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2 тогтоол 2 зөвлөмж гаргажээ.Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлууд дундаас агаарын бохирдолтой холбоотой асуудлууд зонхилсон учир 2008 -2018 оныг дуустал нийт зарцуулсан хөрөнгийн талаар гүйцэтгэлийн аудит хийлгэж байнгын хороогоор хэлэлцүүлсэн.Нийт 600 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд утааг бууруулахад зарцуулсан байна.Гэвч үр дүн нь тэг.

Мөн өргөдлийн байнгын хороонд иргэдээс улсын тусгай хамгаалалттай аялал газар нутгуудад ашигт малтмал олборлох гэж байгаа асуудалтай холбоотой өргөдөл гомдлууд ихээр ирсэн байна.Энэ хүрээнд байгаль орчны сайдын мэдээллийг сонсож дараах арга хэмжээг авчээ. Түүнчлэн иргэд Буянт 2 хорооллын 3-р ээлжинд орон сууцанд орох хүсэлт өргөдлөө тус байнгын хороонд ихээр ирүүлжээ.Энэ хүрээнд ирэх 6-р сард ашиглалтанд оруулахаар болсон тухай мэдээллийг иргэдэд хүргүүлсэн байна.Мөн ипотекийн зээлийн санхүүжилт хүртээмжийг нэмэгдүүлэхийг иргэд хүссэний дагуу энэ жилээс ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгт хүргэхэд өргөдлийн байнгын хороо анхаарч ажилласан гэнэ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн