ГАНДАНДЭГЧИНЛЭН ХИЙДЭД VII ЗАЯ ГЭГЭЭНИЙ ЛАГШИН ШҮТЭЭНД МӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

17-р жарны шороон нохой жилийн өвлийн сүүл сарын бүтүүний өдрийн хонин цагт Зая бандид хутагт ЛУвсанданзанпүлжинжигмэд мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр зая бандид хутагтын 7-р дүрээр зарласнаас хойш 19 жил Энэтхэгт номын дуу сонсож ирээд шашин номын үйлсийг тэтгэж, ихэвчлэн хөдөө орон нутагт байх сүсэгтэн олондоо сургаалиа айлдаж, байгалийн элдэв үзэгдлийг аргадах тахилга тайлга залбирлыг түлхүү хийдэг байжээ.

Монголын бурхан шашны номын зул болсон гэгээн хутагтыг таалал төгссөнтэй холбогдуулан буян номын арга хэмжээг зохион байгуулахаар боЛСОН БАЙНА. Синх: Э.БАТСАЙХАН ЗАЯ ГЭГЭЭНИЙ ГҮШОГ ДАЦАНГИЙН ТАМГЫН ЛАМ Анхдугаар зая гэгээн Лувсанпэрэнлэй 1642 онд тодорЧ байсан. Түүнээс хойш 7 дахь зая гэгээнтэн Лувсанданзанпүлжинжигмэд энэ жил 49 насны жил орж байх үестээ ийнхүү мөнх бусыг үзүүлээд байгаа юм. Анхдугаар зая гэгээнтний нэгэн адил Архангай аймагт нутаглуулахаар болжээ. Түүний хүслээр Тасганы овооны бауун талд Зая гэгээний Гүшог дацанг барихаар болсон байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн