Хөгжлийн банкнаас зээл авсан МАН, АН-ын улс төрчдийг нэрлэж байна

Нийслэл засаг даргагүй 70 гаруй хонолоо.НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар хотын даргаар сонгогдсон мөнхчулууныг ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа буцаах боломжтой гэж ЗГХЭГ-ын дарга Оюун-эрдэнэ мэдэгдлээ.Мөн хөгжлийн банкинд ЗГ-с шалгалт оруулахаар болсон тухай зэрэг асуудлуудад тайлбар хийсэн байна.

Хотын дарга асан Су.Батболд өнгөрсөн оны 12 сарын сүүлчээр ажлаа өгсөн.Учир нь ерөнхий сайд хүрэлсүх түүнийг ажлаа өгөхийг шаардсан ч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.Үүнээс хойш НИТХ-ын хурал хотын шинэ даргаа сонгох гэж 2.3 удаа хуралдсаны эцэст НИТХ-ын төлөөлөгч мөнхчулуун олонхийн саналаар нийслэлийн засаг даргаар сонгогдсон.Хуулийн дагуу ерөнхий сайд 30 хоногийн дотор түүнийг батламжлах ёстой.Сарын өмнө мөнхчулуун хотын даргаар сонгогдсон.Гэвч ерөнхий сайд түүнийг батламжлахгүй байх магадлал өндөр байна.

ЗГХЭГ-ын даргын хэлснээр ерөнхий сайд нэг удаа бүрэн эрхийнхээ хүрээнд мөнхчулууныг буцааж магадгүй.Хэрэв тэгвэл НИТХ дахин хуралдаж шинээр хотын даргаа сонгох болно.Үүний цаана хаврын бүтээн байгуулалтын улирал хаяанд ирсэн энэ үед хот даргагүй байх нь муу юу гэхээс сайн зүйл биш юм.ЗГХЭГ-ын даргаар сар шинийн өмнөхөн сонгогдсон оюун-эрдэнэ гишүүн энэ үеэр хөгжлийн банктай холбоотой асуудлаар тайлбар хийлээ.Тэрээр хөгжлийн банкнаас олон улс төрчид тэр тэрбумын зээл авсан байдаг.Энэ зээлээ эргүүлэн төлөхгүй байгаа гэх яриа ч гараад амжсан.Тэгвэл хөгжлийн банкинд ЗГ-с дахин шалгалт оруулахаар болжээ.

Өнгөрсөн удаа шалгалт хийхэд ХБ-с 1,3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн.Үүнд одоог хүртэл эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгээгүй.Тэгвэл өнөөдрийн байдлаар уих-ын гишүүн Ц.Гарамжавын ‘Монполимент’ компани 122 тэрбум Н.Номтойбаярын ‘Мак цемент’ компани 110 тэрбум С.Бямбацогтын ‘Нью прогресс’ групп 10,3 тэрбум Сү.Батболдын ‘Чингис’ зочид буудал 9,4 тэрбум Ж.Энхбаярын ‘Дархан нэхий’ компани 14 тэрбум Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нарын ‘Эм Си Эс’ 385 тэрбум УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын ‘Монроуд’ компани 45,5 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн