“ETV” телевиз нь Ардчилсан чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон иргэдийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэн нийтлэлийн бодлогоо хараат бус бие даасан байдлаар хэрэгжүүлдэг. Аливаа нам улс төр, бизнес, төрийн хяналтаас ангид сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Редакц нь үндэсний эрх ашгийг дээдлэн, хүний эрх, шударга ёсны дуу хоолой болж түүчээлэхийн төлөө нийгэмд өрнөж буй аливаа үйл явдлыг үзэгчдэд олон талын эх сурвалжтайгаар хараат бус, тэнцвэртэй байдлаар бодит мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхээр зорин ажилладаг болно.