ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ АХМАД НАСТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ , ЗОЛГОЛОО
Цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн удирдлагууд азай буурлуудаа Төрийн ордонд урин залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.ЭНэ уламжлалын дагуу ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт энэ өдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золгож, настнуудын амар мэндийг эрэн мэндчиллээ.Төр, засгийн удирдлагуудын хүндэтгэл үзүүлж золгосон ахмадууд 80-98 настай, малчин, үйлчилгээний ажилтан, санхүү, нягтлан бодогч, АИХ-ын депутат зэрэг салбар бүрийн төлөөллүүд байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудтай золгосны дараа Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулж, гарын бэлгээ гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Төрийн есөн хөлт цагаан тугт хүндэтгэл үзүүлж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золгов.
Энэ жилийн төрийн өндөрлөгүүдийн золголтод 80-90 насны есөн буурай хүрэлцэн ирсэн юм. Хамгийн ахмад нь Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол буурай байв.
Төрийн золголтод оролцсон ахмадуудын танилцуулъя
- Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, 98 настай Тогтохын Сэмжидхорол
- Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, 94 настай Цэрэнхандын Адъяа
- Булган аймгийн Тэшиг сумын уугуул, 90 настай Зундуйн Дашзэвэг
- Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уугуул, 90 настай Найдангийн Төмөртогтоо
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, 90 настай Лхамын Дулам
- Увс аймгийн Хяргас сумын уугуул, 85 настай Пүрэвийн Донжоо
- Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, 84 настай Дамбадаржаагийн Галсан
- Өвөрхангай аймгийн Зүүн-Өлзийт сумын уугуул, 80 настай Сосорбурамын Чанцал
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, 80 настай Доржийн Цэгмид нар ирсэн юм.
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ