Гахай жилд шударга ёсыг тогтоож, хууль дүрмийг чанд мөрдүүлэхийг төрийн 3 өндөрлөг онцлов
Сар шинийн баярыг угтан төрийн гурван өндөрлөг монгол түмэндээ хандан үг хэлж мэндчилгээ дэвшүүлдэг.Төрийн өндөрлөгүүд нийгэмд шударга ёсыг тогтоож ард түмэн баялагтаа эзэн байх боломж бодит биелэлээ олсон он жил байгаасай хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ.
Өвлийг өнтэй давж хавартай мэнд золгосоныг билэгдэн.Сар шинийн баярыг монгол түмэнд тэмдэглэн өнгөрүүлдэг.Улиран өнгөрч байгаа нохой жилд хийж бүтээсэн амжилт гарч байгаа шинэ ондоо хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлсээ монгол төрийн 3 өндөрлөг түмэн олон цэнхэр дэлгэцээр дамжуулан хэлдэг.Энэ жилийн хувьд МУ-ын ерөнхийлөгч Баттулга товч бөгөөд тодорхой мэндчилгээ дэвшүүллээ.Түүний хэлсэн үгнээс ард түмэн баялагтаа эзэн байх сэтгэлээ чилээсэн он жилүүд гахай жилд биелэлээ олохыг онцлон дурьджээ.
Х.БАТТУЛГА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Хэдхэн өдрийн өмнө ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын дарга хэмээх хүндтэй албанд томилогдсон Занданшатарын хувьд гүйцэтгэх засаглалын гал тогоог барьж байсан хүний хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа товч тайлагнасан байна.Тэрээр эдийн засгийн өсөлт өнгөсрөн 2018 онд 6,4 хүрч төсвийн орлого 2,2 наяд төгрөгөө даван биелэснийг онцолжээ.Түүнчлэн төрийн тэргүүний нэгэн адилаар шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлнэ гэдгээ тодотголоо.
Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Гүйцэтгэх засаглалын тэргүүн эрх баригч намын дарга Хүрэлсүхийн хувьд улсын аварга малчны шагналыг сар шинийн өмнөхөн Сүхбаатар хэнтий аймгуудад гардуулаад ирсэн.Энэ үеэрээ малчны хотноос монгол түмэндээ хандаж сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн.Ерөнхий сайдын хувьд ЗГ-ын хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг сар шинийн мэндчилгээндээ онцолжээ.
У.ХҮРЭЛСҮХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Шударга ёсыг газар сайгүй хэвшүүлэн мөрдүүлэх өнгөрөгч жил эхлүүлсэн бүтээн байгуулалтууд ирж байгаа гахай жилдээ үргэлжлэн цэцэглэхийн ерөөлийг төрийн 3 өндөрлөг онцоллоо.Ирж байгаа жилдээ Төр улсаараа элбэг дэлбэг түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
ВИДЕО МЭДЭЭЛЭЛ