ШӨХТГ-аас “Юнивишн” ХХК-ийг 5 сая төгрөгөөр, “Мобиком корпораци” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн”ХХК, “Мобиком корпораци”ХХК-ийг хэрэглэгчдийг хохироосон үндэслэлээр торгожээ. Тухайлбал мобикомыг 20 сая төгрөгөөр торгож, хэрэглэгчийг хохироосон гэрээнүүдийг хүчингүй болгожээ.

ШӨХТГ-аас “Юнивишн”ХХК-ийг бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнэ,тарифын талаар хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллаагүй үндэслэлээр зөрчлийн хуулиар 5 сая төгрөгөөр торгожээ. Тухайлбал юнивишн компани нөхөж үзэх тарифаа өөрчилсөн мэдээллээ сонинд хоёр удаа хэвлүүлснээр өөрөөр хэрэглэгчдээ бодит мэдээллээр хангаагүй гэж үзжээ. Түүнчлэн ШӨХТГ-аас “Мобиком корпораци”ХХК-ийг хэрэглэгчийн үйлчилгээний талаар сонголт хийхэд туслах бодитой мэдээллээр хангаагүй, багц болон үйлчилгээний өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл хэрэглэгчдэд хүрсэн эсэх нь тодорхой биш, гэрээнд өөрсдийн талыг хамгаалах заалтуудыг түлхүү оруулсан зөрчлүүд илэрсэн байна.

Түүнчлэн БСБ электроникс компанийг монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон зохицуулалтыг зөрчиж хэрэглэгчдэд хүргэж буй гарын авлага,анхааруулга,санамжийг гадаад хэл дээр өгч байсан зөрчил илэрсэн учраас мөн торгууль ноогдуулсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн