Амьдралын шаардлагаар бага ангийн багш мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч хүүхдүүдтэй ажиллахын тулд сургуулийн үйлчлэгч болжээ.

Багш болох мөрөөдөлтэй байсан ч амьдарлын шаардлагаар мөрөөдлөө орхисон Д.Алтанцэцэг сургуулийн үйлчлэгч болжээ. Одоо тэр хүүхдүүдэд “үйлчлэгч багшаа” гэж хүндлүүлж байна. Үүнийгээ тэр мөрөөдлөө бага боловч биелүүлсэнд тооцож баяртай явдаг байна.

БЗД-ийн 79 бүрэн дунд сургуулийн үйлчлэгч Д.Алтанцэцэг 15 дахь жилдээ хүүхдүүдийг цэвэр орчинд сурч боловсрох нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллаж байгаа нэгэн. Тэрээр анх өдөр бүр хүүхдүүдтэй харицдаг бага ангийн багш болох мөрөөдөлтэй байсан ч зах зээлийн шилжилтэнд амьдарлын шаардлагаар мөрөөдлөө орхин багшийн мэргэжил эзэмшиж чадаагүй. Гэсэн ч хүүхэдтэй ажиллах хүслээ дагаж,нөгөөтэйгүүр 1-р ангид элсэж байгаа охинтойгоо илүү ойрхон байхыг тулд  сургуулийн үйлчлэгч болжээ.

Түүний ажилладаг энэ сургуулийг 1 хүүхэд нь төгссөн бол одоо 2 хүүхэд нь 4,10-р ангид суралцаж байна. Зарим эцэг эхчүүд өглөө ажилдаа яваад орой л хүүхэдтэйгээ уулзаж,илүү их цаг завыг гаргаж чаддаггүй бол Д.Алтанцэцэгийн хувьд эсэргээрээ. Өглөө хүүхдүүдтэйгээ хамт ажилдаа ирж,орой хамтдаа харьдаг.

Сургуулийн үйлчлэгчийн ажил их.. Өвөл,шавхайтай үед бол анги танхим,кридор бүрийг цэвэрхэн байлгахын тулд өглөөнөөс үдэш хүртэл завгүй. Ингэж ажиллаад сард 400 гаран мянган төгрөгний цалинтай. Гэхдээ л тэр ажлаа хийнгээ хүүхдүүдээ эрдэм ном сурч байгааг харж,бас багадаа мөрөөддөг байсан багшаа гэх алдраар хүндлүүлж яваадаа сэтгэл хангалуун байдгаа ярьж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн