Саалийн ганц үнээ ‘ЭРДЭНЭТ’ үйлдвэрээ хятадад алдах уу?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ярьж байх хооронд 51 хувийн асуудал хүндэрсэн болохыг уих-ын гишүүн Баасанхүү санууллаа.Учир нь өдөрт 100 сая долларыг стандарт банкинд төлж байна.Цаашлаад эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг хятадад алдахад ойрхон байгааг анхааруулсан байна. Жастын Батхүү Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан ӨА-ийн стандарт банкнаас 56 сая долларын зээл авсан.Гэвч энэ өрийг хугацаандаа төлөөгүй учраас өнөөдөр хүү торгууль нь нийлээд 120 орчим сая долларын өрөнд эрдэнэт үйлдвэр унасан болохыг монголын зэсийнхэн өмнө нь мэдэгдсэн.Тэгвэл өөчигдөр эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга баримт дэлгэж өнөөдөр монголын зэс болон монголчуудын урьд хожид нэрийг нь дуулснаас зүс царайг нь хараагүй сахал эрдэнэбилэг гэгчийг эрүүгийн цагдаагийнхан байцаалаа.Гэвч энэ дууиланы ард эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал хүндэрчээ.ОУ-ын арбитрын шүүхийн шийдвэр хэдийнэ гарсан МУ эрдэнэт үйлдвэр стандарт банкинд өр төлөх нь тодорхой.Харин хэдий орчим өр төлөх вэ гэдгээ шүүхээр шийдвэрлэх хэрэгтэй байна.Тодруулбал ХУД-ийн шүүх дээр эрдэнэтийн 51 хувьтай холбоотой 50-60 мянган хуудас материал бүхий хавтас хэрэг очсон байна.Үүнийг яаралтай шүүхээр шийдвэрлэх хэрэгтэй. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж жастын батхүүд зээл өгсөн ӨА-ийн Стандарт банкыг хятад улс худалдан авчээ.Хэрвээ стандарт банкин төлөх ёстой өр төлбөрөө яаралтай барагдуулахгүй бол арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу эрдэнэт үйлдвэрийн тодорхой хэсэг хятадын мэдэлд очих эрсдэл үүсчээ.

Стандарт банкны зүгээс Эрдэнэт үйлдвэрийг өр төлбөрөө төлөх ёстой гэсэн Арбитрын шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл манай талд ирүүлээгүй байгаа юм.Энэ нь нарийн учиртай гэнэ. Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн төлөх ёстой 120 сая долларын өрний тоолуурыг стандарт банк цааш нь үргэлжүүлээд явуулаад байх сонирхол байхыг үгүйсгэхгүй.Хэрвээ ийм ашиг сонирхол стандарт банк цаашлаад энэ банкыг худалдаж авсан хятадын талд байгаа бол бид баасанхүү гишүүний хэлсэнчлэн.Яаралтай хэлэлцээрт орохгүй бол саалийн ганц үнээг урд хөршдөө алдахыг ч үгүйсгэхгүй юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн